Гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Гэрбүлийн хүчирхийлэл буурахгүй, хүний амь нас эрсдэх нь ихэсч байгаа учраас эрхзүйн зохицуулалтад хохирогчийн аюулгүй байдал, хүчирхийлэл дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн танилцуулга болон байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан бөгөөд гишүүд, асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Сүүлийн таван жил 1550 хэрэг бүртгэгдэж 49 хүн нас барсан гэсэн тоо байна. Үүнээс харахад энэ хуулийг заавал батлах шаардага байгаа юм. Бид бүх үед гэр бүл төвтэй, үнэ цэнэтэй явж ирсэн. Гэр бүл доторх хүчирхийлэл нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлогын хүрээнд илүү их зардал, илүү их хүч шаардана.

Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний тоо нэмэгдэнэ гэж байгаа ч улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гарахгүй гэж төсөлд тусгажээ. Сум, хорооны нийгмийн ажилтны үүрэг хариуцлага эрс нэмэгдэж байгаа. Нэг хорооны 15 мянга орчим иргэнийг нэг нийгмийн ажилтан хариуцна. Шат шатны хуулийн байгууллагын ачаалал нэмэгдэх учраас төсөв, мөнгөө зөв товлоорой” гэсэн саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нийгмийг түгшээсэн анхаарал татсан асуудал бол Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байна. 2004 онд анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл болсон.Хууль гарснаар хэдэн газар хамгаалалтын байртай болж, төсөв мөнгийг хаанаас гаргах вэ.

Энэ хуулийг Эрүүл мэндийн яам дэмжихгүй гэсэн нь ямар шалтгаантай юм бэ” гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “2004 онд батлагдсан хууль шинэ хандлага байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр юу тулгарч байгаа, ямар туршлага байна вэ гээд өнгөрсөн 10 жилийн хугацаанд сайн туршлага хуримтласаныг хуульд тусгасан байгаа.

Эрүүл мэндийн яам татгалзаж байгаад харамсч байгаа юм. Өөрсдийн салбарт байгаа мэдээллээ мэдэхгүй байгаад нь шүүмжлэлтэй хандсан” гэлээ.

УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ