Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Дөнгөж сая хуулийн хэлэлцүүлгийн хугацаанд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт тодруулга авсаны дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн гишүүн саналаа илэрхийллээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон 48 гишүүн зөвшөөрч 87 хувийн саналаар дэмжигдлээ.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо.

С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ