Хүүхдүүд хүчирхийлэл унших нь Ё.Отгонбаяр гишүүнд падгүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжсэнээр эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлоо, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо руу шилжүүллээ.

Хуулийн төсөлд хүүхдэд зориулсан ном, сурах бичигт хүчирхийллийг дүрсэлсэн зохиол оруулахыг хориглосон заалт орсон байна. Үүнийг нэгэн цагт боловсролын сайд асан Ё.Отгонбаяр гишүүн эсэргүүцэж байх юм. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа “Хэрэв хуульд ийм заалт оруулж ирэх юм бол Монголын нууц товчоог хүртэл хүүхэд уншиж болохгүй болох нь. Учир нь тэнд тэр чигтээ хүчирхийлэл гардаг” гэлээ. Энэ нь ямар хүнд Монголын төр боловсролынхоо асуудлыг даалгаж байв гэдэг эргэлзээг зарим хүнд төрүүллээ.

Үнэн хэрэгтээ хүүхдэд зориулсан ном зохиолд хүчирхийллийг өнгөтөөр дүрслэх нь цөөнгүй байдаг. Эцэг, эхчүүд ч энэ талаар гомдол гаргадаг. Тиймээс энэ асуудлыг нэг тийш цэцглэх шаардлагатай байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ