Номтойбаярын “но”

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэл мэдээллийнхэнд гомдлын үг чулуудав. Тэрээр “Гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцдог хүчин зүйл их байдаг.
Тэр тусмаа хэвлэлийнхэн маш хариуцлагагүй. Энд улс төр, урлаг, спортынхон түлхүү өртдөг. Үүнээс үүдэлтэй хэл ам, маргаан их гардаг. Иймэрхүү тохиолдолд хариуцлага тооцдог болмоор байна. Байнга хохирдог хүний хувьд үүнийг хэлж байна.” гэсэн юм.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг дээ. Эрхэм гишүүн 17 настайдаа эгчмэд бүсгүйтэй дэр нэгтгэн, нэг хүүхэдтэй болсон ч өөрөө насанд хүрээгүй байсан тул аавынхаа нэр дээр бүртгүүлж, ах дүү бололцсон гэдэг.
Одоогийн эхнэр нь түүний хоёр дахь гэр бүл.Гэхдээ байнга л бүсгүйчүүдтэй нэр холбогдон, хэвлэлд бичигддэг гэмээ өөрөөсөө л хайсан нь дээр дээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ