Долларын бодит ханшаар асуулга тавилаа

Яг одоо УИХ-ын чуулганаарМонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж байна.
Д.Хаянхярваа гишүүн “Өнөөдрийн байдлаар томоохон үндэсний компаниуд ажилчдаа цөөлж эхэллээ. 24 мянга гаруй аж ахуй нэгж хаалгаа барьчихаад байгаад Эдийн засгийн хөгжлийн сайд хариулт өгөөч. Ам.долларыг ханшийг 2014 онд 1384 төгрөгт байхаар тооцоолсон бол 2015 онд 1600 төгрөг гэж тооцоолж байгаа юм уу. Долларыг бодит ханш гэж юу байна уу” гэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Ам.долларын ханш өнөөдөр ийм байх эхлэлийг та бүгд тавьсан учраас байнга ингэж улс төржүүлэхээ болих хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссон, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнийн уналт зэргээс шалтгаалж ам.долларын хомсдол үүсээд байгаа.
24 мянган аж ахуй нэгж хаалга барьсан гэж худлаа тоо хэлж болохгүй. Та өөрөө Сангийн яамны сайд байсан хүний хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Гишүүд ингэж өөрсдийн дураар тоо гаргаж ярьж болохгүй. Улсын бүртгэлээс шалгаад үзэхэд аж ахуй нэгж олноор хаалгаа барьсан юм алга.” гэсэн хариултыг өглөө.
Гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ