Нийтээр тэмдэглэх баярын хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон билээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэнгүй.Энэ хууль нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох, Дипломат албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм.
Гишүүд саналаа хэлсний дараа энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн горимын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ