Ш.Түвдэндорж түүхэнд үлдэнэ

Сайдын суудалдаа залраад долоо ч хонож амжаагүй байгаа ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Монголын улс төрийн түүхэнд нэгэн амжилт үзүүлэх бололтой. Гэхдээ муу үзүүлэлтээрээ.

Учир юун гэвээс төрийн ордны хонгилоор ирэх долоо хоногт Ш.Түвдэндоржийг сайдын тушаалаас нь эргүүлэн татаж, огцруулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан чуулганд оруулах бололтой.

Эх сурвалжийн мэдээллээр энэхүү үйл явдал өрнөх цагт ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж хамгийн богино хугацаанд итгэл алдаж, албан тушаалаасаа татагдахаар хэлэлцэгдсэн сайд хэмээх тодотголоор түүхэнд үлдэх юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ