Ж.Батзанданг нэр дэвшсэнд сандарч завсарлага авав

Өнөөдөр чуулганы хуралдааны дараа 18.00 цагт гэнэт Хууль зүйн байнгын хороо хуралдахаар болж гишүүдээ цуглуулав. Ирц 19-өөс 11 хүнтэйгээр хуралдаан эхэлж хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга асан Ш.Түвдэндорж Их Хурлын даргад өргөдлөө өгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухайгаа мэдэгдсэн. Дараагаар нь тус хороо даргаа сонгох асуудлыг хэлэлцэв.

АН-ын бүлгээс байнгын хорооны даргад Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэгэнт л АН-аас байнгын хорооны дарга тодрохоос цааш хууль зүйн ухааны доктор, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлж байгаагаа дуулгаж энэ хоёр хүн дээр санал хурааж шийдэе” гэсэн юм. Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сандарч завсарлага авлаа.

ХЗБХ-ны даргаар өрсөлдөгчгүйгээр мэргэжлийн бус Д.Ганбатыг зүтгүүлж байгаа нь тус салбарын ажлыг нураана гэж бусад гишүүд нь үзэж байгаа бололтой. Ямартай ч гурав дахь удаагаа хуралдсан Хууль зүйн байнгын хороо даргаа сонгож чадалгүй ийнхүү тарлаа.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ