Төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хаалттай хуралдлаа.
Уг асуудлыг Засгийн газар 2014 оны зургадугаар сарын 7-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэж буй асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцын зэрэглэлтэй мэдээлэл танилцуулахаар болсон тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Уг тогтоолын төсөлд "БНХАУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэх" гэсэн ба мөн "Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой–Гашуунсухайт, Сайншанд–Замын-Үүд, Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь–Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих" хэмээн тусгаад байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ