Нефтийн үнийн өсөлтөөс дэлхий дахинд нөлөөлөх 6 үр дагавар

Олон дүгнэлтээс үзвэл, геополитикийн эрсдэл хурцдаж буй нөхцөлд нефтийн зах зээл үнэ өсөх шинэ шатандаа оржээ. Нефтийн үнэ өсөх нь дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавартай юм.

Украинд хямралт байдал үүсч, Ливид олборлолтын асуудал ноцтой хэвээр байгаа нөхцөлд 2014 оны хоёрдугаар сараас эхлэн нефтийн зах зээлд үнэ өсөх хандлага хэвээр байгаа билээ. “Ирак, Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид Иракт халдлага хийж буй нөхцөлд энэ зургадугаар сард байдал мэдэгдэхүйц хурцадлаа.
Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүн энэ хоёр дахь том нийлүүлэгч улсад дайн болж буй нөхцөлд нефтийн үнэ өссөөр байв. WTI маркийн нефтийн үнэ нэг баррелийнх нь 105 ам.доллараас дээш гарч, Brent маркийн нефтийн үнэ нэг баррелийнх нь 110 ам. доллараас давж байна.
Олон прогнозоос үзвэл, нефтийн үнэ ойрын үед нэлээд өндөр түвшинд хэвээр байх ажээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдалд нэгэнт сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид дурдаж байна.
Үүний улмаас 1. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буурна, 2. Европын эдийн засгийн хөгжил дахин удааширна, 3. АНУ-д бензиний үнэ өснө, 4. АНУ-д хэрэглээний зардал буурна, 5. Энэтхэгт ноцтой асуудлууд үүснэ, 6. нисэхийн компаниудын зардал өснө.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ