С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Гэр бүлийн тухай хууль бол 1999 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй эргэж харах ёстой хуулиудын нэг юм.

Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсрууллаа . Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүл салалт, өмч хөрөнгө хуваах асуудлаас эхлээд олон зүйлдхууль эрх зүйн зохицуулалт хийснээс гадна хамтран амьдрагчийн хууль ёсны хариуцлагыг тусгасан” гэв.

УИХ-ын гишүүнХүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан”-гаас“Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайнбанкны нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18,9 хувьтай тэнцэж байгаа гэв.

“Нийгмийн даатгалын сан”-гаас арилжааны долоон банкинд 420 тэр бум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан бөгөөд тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ