Л.Болд сайд төсөв хэтрүүлэн тансаглагчдыг тэргүүлэв

Сайд нар айлчлал, ажил хэргийн уулзалт хэмээн төсвөө хэтрүүлэх нь ихэссэн байна. Тэгвэл Үндэсний аудитын байгууллагынхан 2013 оны төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж гадаад томилолтоо хэтрүүлсэн сайд нарыг илчилжээ.

Төсөв хэтрүүлсэн болоод хэмнэсэн сайдуудыг энд дугаарлан жагсаасан байна.

Үүнд: Гадаад харилцааны сайд Л.Болд 558 сая, Уул уурхайн сайд Д.Ганхуяг 93.4 сая, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 66.8 сая, Шадар сайд Д.Тэрбишдагва 66 сая, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 60 сая, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 53 сая, Зам тээврийн сайд А.Гансүх 43 сая, Сангийн сайд Ч.Улаан 22.6 сая, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 21 сая, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 19.2 сая, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга 17.8 сая төгрөгийн төсөв хэтрүүлсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг тэрбум 214 сая, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 54.9 сая, УИХ-ын дарга З.Энхболд 149 сая, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 17.1 сая, Хүн ам нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ есөн сая, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 3.7 сая, Эрчим хүчний сайд М.Сономпил хоёр сая төгрөгийн төсвийг хэмнэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ