Ааяа доктор: Гарамгайбаатарын ажлыг сурагч охин хийж байна

Ааяа доктор өгүүлрүүн: Б.Гарамгайбаатар гишүүн саяхан хэвлэлийн хурал зарлаж намайг алж талах гээд байна хэмээн сэтгүүлчдэд бөөн гомдол өчив. Газрын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаж ажилласнаараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар заналхийлэлд өртсөн тухай мэдээлэл хийсэн юм.
Гэхдээ ингэснийхээ хариуд түмэн олноор нэг их өрөвдүүлж чадсангүй харин ч гадаадынханд газар өмчлөх эрхийг нээж өгөх заалт бүхий хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байсан гэдэг утгаараа харин ч ихээхэн шүүмжлүүлсэн юм.
Түүнийг ингэж баларч явах хооронд нь жирийн нэгэн сурагч охин хийх ёстой ажлыг нь хийж явах ажээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолт тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийж олсон орлогоороо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байсан 16 пүрштэй орыг модон ор болгон шинэчлэн өгчээ.
Монголын төрд суугаа эрх мэдэлтнүүдээс гарахгүй байгаа санаа долдугаар ангийн охиноос гарч сайн үйлс бүтээжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ