Зангад: Нийт өрийн хэмжээ 50 хувиас хэтрээгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Засгийн газраас шаардаж байгаа олон зүйл байгаа. Засгийн газар УИХ-д ил тод тайлагнах зүйлээнуугаад байвал хардлага төрүүлээд байна. Хэзээ гишүүдэд тайлангаа ил тод болгох юм бэ? Бараа ажил үйлчилгээ худалдан авах газраас тендэрийн баримт бичгийн талаар мэдээлэл авах гээд хэд хэдэн удаа шаардлаа. Өнөөг хүртэл өгөөгүй байна.

ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:

Д.Хаянхярваа гишүүнийг асуусан асуултад эхний ээлжинд өгч байсан. Нэмэлт мэдээллийг хэсэг хугацааны дараа өгсөн. Ерөнхий сайд мөн чуулганы хуралдаан дээр мэдээлэлхийсэн. Тендэрийн бичиг баримтыг шаардлагатай бол дахижөгье. Материалыг нууж хааж байгаа зүйл байхгүй. Сэтгэл нь ханаагүй бол дахин нэмж гаргаж өгч болно.

УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн:

Монгол Улсын гадаад дотоод өр ямар хэмжээтэй байна вэ?

Сангийн сайд Ч.Улаан:

-2013 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 49 хувьтай байсан. Энэ нь Засгийн газраас тогтоосон баталгааны хэмжээ орж тооцогдож байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 62 хувьд хүрсэн гэсэн яриа гарсан. Энэ нь 2012 оны дүн юм. ОУВС улсын өрийг нэрлэсэн үнээр нь тооцож гаргадаг аргачилалтай. Манай улс Тогтвортой байдлын тухай хуулиар тооцож гаргадаг. Монгол Улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгаа. Нэрлэсэн үнээр 11,3 их наяд төгрөгийн өртэй байгаа.

.Ерөнхий аудитор Н.Зангад:

Нийт өрийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэсэн хэмжээнд хуулийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээ байгаа.

.Ийнхүү гишүүдийн асуулт асууж, хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ