Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нарын сонгуулиар мөнгө тараасан хэргийн мөрдөн байцаалт зогсжээ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарын 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, сонгох эрхэд нь халдаж, хууль зөрчсөн гэх хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа нэлээд сунжирсан ч дууссан гэдгийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мэдэгдэж байна.
Гэвч УИХ-ын гишүүн халдашгүй дархан байдал нь хэргийг цааш үргэлжлүүлэн шалгахад хаалт болоод байгаа аж. Тиймээс гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлж байж мөрдөн байцаалтын ажиллагаа дараагийн шатанд шилжүүлэх юм байна.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ