Д.Зоригт тангараг өргөснөөр Өвөрхангайн маргаан дуусна

Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн маргаан дуусаагүй, УИХ-д энэ тойргийг төлөөлөх гишүүний суудал хоосон байгаа. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулган дээр Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөх юм байна.Түүнтэй хамт АН-аас сонгуульд өрсөлдсөн Г.Батхүү аль хэдийн УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд байгаа. Харин Д.Зоригт МАН-ын нэр дэвшигчдийн мөнгө тараасан асуудал нэг тийш болтол тангараг өргөхгүй байх хүсэлт гаргаад байсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ