Х.Баттулга: Хөршөө мууллаа л гэх юм, түүхээ л ярьсан даа

Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан тариад байгаа "Зуун чухал сэдэв" нэвтрүүлэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзаад байна.

Ерөнхийлөгч энэ үеэр Х.Баттулга гишүүнд хандан "Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм, УИХ-ын гишүүд очиж салгах уу, улс төрд сайн соёл төлөвшиж байсныг өөрөө эвдэж байна. Захиалгат нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүйг бид мэднэ. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд залуус үзэж харж байгааг ойлгох хэрэгтэй. Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй. Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй" гэх мэтчилэн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэгвэл уулзалт өндөрлөсөний дараа Х.Баттулга гишүүн "Хөршөө л мууллаа гэх юм, түүхээ ярьсан даа уг нь. Түүхээ мартах юмуу" хэмээн дурамжхан жиргэжээ.

А.Бүрэнтөгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ