Манай сайд Африкийн дарангуйлагч шиг зангарагтай байна даа

{!!!right!!!}Ааяа доктор өгүүлрүүн: Хэцүү ангийнхны дотор нэлээд хэдэн морины хорхойтон, алдарт уяачид бий. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг "Ажнай" хэмээх нэрээр нь монголчууд андахгүй билээ.

Германы гэрэл зурагчин Свен Зеллнер Монголд элдэв янзын зураг авахдаа хорхойтой нэгэн аж. Түүний дуранд манай улсын шинэ цагийн баячуудын зураг буусны дотор "Ажнай" Д.Бат-Эрдэнийн зураг ихэд өвөрмөц гарчээ.

Берлиний Хоппегартены морин тойруулгын хүндэт үзэгчдийн суудалд заларсан тэрбээр өөрийн хурдан удмын морьдоо хэрхэн уралдаж үзэгчдийн бооцоог эвдэхийг харсан шигээ сууна. Хажуу хавиргын ширээг нь ч мөн монголчууд, эхнэр хүүхэд дагалдагсад нь эзэгнэсэн бололтой, Монголын Батлан хамгаалахын офицер бие хамгаалагч шиг л зогсоо харагдана. Нэг үгээр хэлэхэд Африкийн байгалийн баялаг ихтэй улс орны хахаж цадталаа баяжсан дарангуйлагч, удирдагч нарын сүр бараа ихтэй тансаглан яваа иймэрхүү дүр зураг Европт хаа сайгүй л тааралддаг.

Тэгвэл эрхэм сайдтан яг л ийм байдалтайгаар сүрийг үзүүлэн тансагийн махыг зооглон суухдаа Свен Зеллнерийн дуранд өртжээ.

Энэ цаг мөчид төсвийн мөнгийг хэтрүүлэн зарлагаддаг сайд нар, гадаадад туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй цацаж байгаа төрийн албан хаагчдыг шүүмжлэн дээр доргүй ярьж байгаа. Яг л ийм цагт эгзэг нь таарсан мэт зургийг Свен Зеллнер монголчуудад зориулжээ. Мэдээж хэрэг тэрээр сайдын зургийг орон гэргүй монголчуудын зурагтай зүгээр нэг хослуулан дараагүй нь лавтай. Бод бод...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ