Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /хуралдан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнийбайгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн тайланг Сангийн сайд Ч.Улаан, тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад танилцуулсны дараа гишүүд асуулт асуулаа.
Байнгын хороо дээрх асуудлыг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ