Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслолын журмыг баталдаг боллоо

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар хийхэд үед байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал дэмжигдсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуулийн энэхүү өөрчлөлтөөр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслолын журмыг баталж байхаар болж байгаа юм.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ