Бие даагчид мэдээлэл хийлээ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх байр сууриа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Маргааш УИХ-ын чуулган өндөрлөнө. Маргаашийн чуулганаар Газрын тосны тухай хууль, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Ялангуяа хууль хуулийн дотроос Ашигт малтмалын тухай хууль хамгийн чухал нь. Энэ бол Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, монгол хүн бүр баялгийн эзэн байхтай холбоотой хууль. Гэтэл энэ хуулийг морин дэл дээгүүр батлах гэж байна. Маргаашийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тус хуулийн эхний хэлэлцүүлгийг, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ том хуулийг түүхий түргэн хэлэлцэж болохгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэв.
Тэрбээр цааш хэлэхдээ, "Газрын тосны тухай хууль нь өмнөх хуулиасаа ухарсан, сул хууль болох гэж байна. Уг хуулийн ажлын хэсэгт ердөө хоёр хүн ажиллаж байгаа ба нэг компанийн эрх ашигт нийцүүлж батлах гэж байна. Эдгээр хуулийг түргэн шуурхай батлах гэвэл бие даагчдын зөвлөл чуулганы хуралдаанд оролцохгүй" гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Газрын тухай хуулийг буцаан татахад хэвлэлийнхний оролцоо их байсан гэдгийг тэмдэглээд намраас Газрын тухай хуулийг дахин өргөн барина. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс тус бүлгийн төлөөллийг хассаныг буруушааж, энэ хууль дээр тууштай ажиллах болно.
УИХ-ын дарга З.Энхболд ажлаа хангалтгүй хийж байгаа гэж үзэж байгаа тул УИХ-ын даргад 5 хоногийн бодох хугацаа өгсөн.
Энэ хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгчийн болон чуулганы хуралдаантай асуудлаар эргэж хариу өгөх боломжийг олгосон. Хариу өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэж ярьлаа. Хэвлэлийн хурлын төгсгөлд С.Ганбаатар гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ