УИХ тарах нь зүйтэй гэв

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгээс өөрийг нь хассан байгааг хэлсэн. Түүнчлэн уг хуулийн төслийг наадам, ДАШТ, чуулган завсарлах зэрэг нийгмийн анхаарал сарнисан энэ үед хэлэлцэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн эзэмших хувьцааг үгүй хийх, урт нэртэй хуулийг цуцлах гол утга санааг алдагдуулахыг санаархаж байгаа олон ноцтой заалтууд орсон байгаад анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Мөн тэрээр "Алтан хувьцаа" гэгч Англи улсад анх архины үйлдвэрт хэрэглэж байсан ноцтой заалтыг ашигт малтмалын тухай хуульд оруулж байгааг онцлоод, хэт хүч түрэн хууль батлах гэж байгаа УИХ тарах нь зүйтэй гэж мэдэгдлээ.
Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу лиценз эзэмшдэг УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг уриаллаа.
С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ