Хаврын чуулган хаалаа

УИХ-ын чуулган өчигдөр 22.00 цаг өнгөртөл цаг сунган хуралдсан ба үүгээр хаврын чуулганыг албан ёсоор өндөрлүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл зэрэг олон чухал хууль, төслийг хэлэлцэн баталсан юм.
С.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ