50 саяын үнэт эдлэлтэй Г.Уянга

УИХ-ын гишүүн Г.Уянгын жилийн орлого нь 22 сая 945 мянган төгрөг бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая 80 мянган төгрөг аж. Түүний нөхөр А.Баатархуяг “МОНЦАМЭ” агентлагийн захирлаар ажилладаг. Тэрбээр хувийн нэг орон сууцтай агаад хоёр барилга байгууламжтай хийгээд Toyota Corolla унадаг. Түүнд 50 саяар үнэлэгдэх үнэт эдлэл буй. Тэрбээр хувь хүнээс таван саяын авлагатай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тусгажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ