МАХН-ын Бага хурал хойшиллоо

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 13.00 цагаас болж Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан эсвэл аль нэг намтай хамтрах, дэмжих эсэх асуудлаа шийдэх байсан ч маргааш 15:00 цаг хүртэл бага чуулганаа хойшлууллаа.Чухам ямар шалтгаанаар хурлаа хойшлуулсан нь тодорхойгүй байна.Тэд одоогоор тодорхой болоод буй таван хүн болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Ц.Цолмон, Л.Цог нарын хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх вэ гэдэг сонирхол татсаар байна. Харин МҮАН маргааш морин цаг буюу 11.40 цагт Бүгд хурлаа хийн сонгуульд хэрхэн оролцохоо шийднэ. МҮАН-ын Удирдах зөвлөл намын дарга М.Энхсайханаа нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан билээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ