Я.Санжмятав БНСУ-д айлчилж байна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй тус яамны холбогдох албаны хүмүүс БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлал энэ сарын 10-13-ны хооронд үргэлжилж, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах, мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзан, Хөдөлмөрийн яамны ажилыг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсох юм.
Мөн тавдугаар сарын 12-нд БНСУ-ын нийслэл Сүөл хотноо Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д “Бид Монголдоо баялаг бүтээнэ” сэдэвт өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна. Эл өдөрлөгт Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан тус яамны харьяа байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй томоохон баг оролцож, тус улсад амьдарч, ажиллаж буй монголчуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, түүний харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ