Чуулган завсарлалаа

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулган завсарлалаа. Чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” илтгэл тавьж, гишүүдийн асуултанд хариулсан юм. Үдээс хойш 14.00 цагт үргэлжлэх чуулган гишүүдийн асуултаар үргэлжилж, дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл", "Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд:
- Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтоос Уул уурхайн сайдад тавьсан “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаарх асуулга”-ын хариуг сонсох.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ