Х.Тэмүүжин: Би мөрдөнд уулзалт зохион байгуулдаг хүн биш


Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн мөрдөнд урьдчилан хориод байгаа. Ерөнхий сайд өөрийн биеэр хуульзүйн сайдаа дагуулан мөрдөнд очиж зөвлөхтэйгөө уулзсан тухай АТГ-аас олон нийтэд мэдээлэл хийснээр асуудал дуулиан дагуулж эхэлсэн билээ. Түүний энэ үйлдэл Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон бусад хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн АТГ-аас үзэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Уулзалт зохион байгуулан хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн жиргэжээ. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дор нь хариуг нь барьж өөрийгөө өмгөөлсөн жиргээг та бүхэн уншина уу.


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ