Зам тээврийн яамны ТНБД Б.Батзаяаг ажлаас нь халлаа

Засгийн газрын хуралдаанаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Женко”-гийн хүн гэгдэх Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Б.Батзаяад ажлын хариуцлага алдсан гэж хэд хэдэн удаа анхааруулга өгсөн, мөн гурван сар цалингийнх нь 20 хувийг хассан аж.
Түүнчлэн Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэхүү албанаас нь ч давхар чөлөөлж байгаа гэнэ. Өмнө нь тэрээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation Limited” корпорациас 60 сая ам.долларын зүтгүүр авсан нь ашиглагдалгүй дуулиан дэгдээж ирсэн.
Б.Батзаяагийн оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ё.Манлайбаатар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэгддэг юм байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ