Говь-Алтайгаас сонгогдсон гишүүдийг АТГ-т өгчээ

Говь-Алтай аймгийн АН-ынхан АТГ-т ханджээ. Тэд 2008 оноос хойш Говь-Алтай аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар улсын төсвөөс жил бүр хуваарилсан мөнгийг хэрхэн зарцуулсанд хийсэн аудитын дүгнэлт, хууль зөрчсөн баримтуудыг үндэслэн ийнхүү хандсан байна. Тухайлбал, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 10-200 сая төгрөгийг МАН-ын гишүүд, тойрон хүрээлэгчиддээ тарааж өгсөн гэнэ. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 73 иргэнд 893,8 сая төгрөгийн зээл олгосноос 16 иргэнд 231,5 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгосон, Аудитын дүгнэлтээр 2009-2011 онд л гэхэд нэг тэрбум 700 сая төгрөгийн зөрчил гаргасныг тогтоосон, хүнсний битүү захын барилгыг 200 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 2009 онд олгосон, гэтэл 2011 он гэхэд эргэн төлөхөөр гэрээ хийсэн атлаа төлөөгүй байгаа нь мөн нотлогдсон гэх мэт маш олон баримт байгаа юм байна.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ