Унгарын визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлдэг боллоо

Бүгд Найрамдах Чех Улс, Унгар Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь энэ сарын 1-нээс эхлэн Унгар Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар болжээ.
Урьд нь манай иргэд Унгар Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ханддаг байсан бол, энэ сараас эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болж буй юм байна.
Н.Энхээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ