Ж.Батзандан 86 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ өдрүүдэд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Тэрээр өчигдөр БЗД-ийн 10, 11,12-р хорооны нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцаж иргэд сонгогчидтойгоо уулзан, санал бодлыг нь сонслоо.

10,11,12-р хороодод хийгдэж буй бүтээн байгуулалтуудаас дурдвал:

- Ургах Наран хороолол интернэт шугамд холбогдсон,

- Ногоон зоорь,Ургах Наран хороолол чиглэлд автобусны шинэ маршруттай болсон.

- Яармагийн гүүрнээс Баянзүрх товчоо хүртэл 17,1 км засмал зам ашиглалтад орсон.

- Мөн 11-р хороонд халуун ус, үсчний бичил үйлчилгээний төв баригдсан

- 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж байгаа.

- Ногоон зоорьны 2-ын 39 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

- Ургах Наран хорооллын бохирын шугам засварын ажил 10 сард дуусна.

- Хонхорын эмнэлэгт 86 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн.

- Тус эмнэлэгийн өргөтгөл барилгын гүйцэтгэл 95 хувьтай 10 сард ашиглалтад орох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ