Ж.Батзандан гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхооиргэд сонгогчидтой уулзаж, Баянзүрх, Налайх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 4, 5, 7, 10, 11, 12, 13, 14, 24, 22, 16, 17, 21, 27 дугаар хорооны иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцаж, иргэдэдтулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ажиллаж буй юм.

Ж.Батзандан гишүүн өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй намрын чуулган эхэлтэл уулзалт зохион байгуулах бөгөөд төр хувийн хэвшилд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ