Хууль зүйн дэд сайдад Ц.Уугангэрэл нэр дэвшлээ

Монгол ардын хувьсгалт намын гүйцэтгэх товчооны хуралдаан өчигдөр боллоо.

Тус хуралдаанаар П.Цогтбаатар, Г.Дугаржав, Ц.Шаравдорж нарыг намынхаа нарийн бичгийн даргаар томилон ажиллуулахаар болжээ.

Түүнчлэн Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлэх хүнийг сонгож, хурандаа Ц.Уугангэрэлийн нэрийг Засгийн газарт санал оруулахаар болсон байна. Ц.Уугангэрэл нь одоогоор Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ