Ц.Уугангэрэлийг хууль зүйн дэд сайдаар томиллоо

Монгол ардын хувьсгалт намаас хурандаа Ц.Уугангэрэлийн нэрийг хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлэхээр Засгийн газарт санал оруулсан. Тэгвэл Засгийн газраас нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоор шийдвэрлэжээ.

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяан нь тодорхой шалтгаанаар албан тушаалаасаа огцрох өргөдөлөө өгсөн учраас орны хүнийг ийн томилсон юм.

Ц.Уугангэрэл нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн туршлагатай хүн ажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ