Э.Эрдэнэжамьян ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр Хууль зүйн дэд сайдаар томилогдсон Ц.Уугангэрэлд тамгаа гардуулан өгч цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Э.Эрдэнэжамъянг албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэн улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ