Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалт болно

Бүсийн хэмжээний чуулга уулзалтуудаараа дамжуулан ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох, тэдний үзэл санааг төрийн түшээдэд хүргэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулдаг “Ардчилсан хүчний холбоо”-ноос энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”-аа зохион байгуулах гэж байна.
“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай энэхүү чуулга уулзалтынзорилго нь дүүргүүдийнхээ гишүүд дэмжигчдийнхээ дунд сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх, “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчдийнмэдлэг чадварыг дээшлүүлэх, гишүүд дэмжигчдийнцар хүрээг нэмэгдүүлэх, үнэт зүйлс үзэл санаагаа нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох “Нийслэлийн чуулга уулзалт”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчид болон зочид төлөөлөгчид хуран чуулж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа талаархэлэлцэх аж.
М.Сонор

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ