УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-д айлчлал хийлээ

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д 2014 оны есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд айлчиллаа. Төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхжээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чунтай хэлэлцээ хийсэн бөгөөд Ражин боомтыг хамтран ашиглах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Төлөөлөгчид Вонсаны аялал жуулчлалын бүс, түүний хэтийн төлөвлөгөө, Сондовон олон улсын хүүхдийн зуслан, Корё Анагаах Ухааны академи, Пёньян хотын Амаржих эмнэлэг, Окрю хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Айлчлал амжилттай болсон бөгөөд Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чун-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин