Ж.Батзандан тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн Ж.БатзанданТэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавих тухай“ албан тоотыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн байна.

Тэрээр “Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляцийн түвшин 13.7 хувьд хүрч, өмнөх оны энэ үетэй харьцуулахад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжэннд 40 гаруй хувиар өссөн байна.

Мөн валютын ханш огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар суларч, бизнесийн орчин муудаж, иргэдийн амьжиргаа хүндэрлээ. Ялангуяа ахмад буурлуудын авдаг тэтгэвэр тэтгэмж амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болж байна.

Тиймээс 2015 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж тэтгэврийн доод хэмжээг 300,000 мянган төгрөгт хүргэх, тэтгэвэр тэтгэмжийн дундаж хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нэн яаралтай арилгахыг шаардаж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ