Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой хуулийн төслийг санаачлав

Хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 8,4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн амьдралд бодит хувь нэмэр үзүүлэх үүднээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
Тэрээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг 232 мянга болгон нэмэгдүүлэх санаачлага гаргасан байна.
Энэхүү хуулийн төслөө Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа гэлээ. Хэрэв дэмжигдэх юм бол олон мянган иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой болно гэж тэрээр үзжээ.
Я.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ