Хэд хэдэн яамыг нэгтгэх саналд хүрчээ

УИХ дахь бүлгүүд ээлжит хуралдаанаа хийлээ.
МАН-ын бүлэг Соёл, спорт аялал жуулчлалын яамыг нэгтгэх саналд хүрсэн байна. Соёлын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд, спортыг Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хариуцуулах замаар зардлыг хэмнэх бололцоотой хэмээн тэд үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэх саналд хүрчээ.
Тэгвэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор агентлагуудыг хаана, хэнд хариуцуулах талаар хэлэлцээд нэгдсэн саналд хүрч чадаагүй байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийхдээ “Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нийлүүлэх гээд оновчтой өөрчлөлтийг Засгийн газраас оруулж ирлээ. Нэмж хэд хэдэн яамыг нэгтгэх боломжтой” гэж дурдаж байв.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ