Э.Бат-Үүл: Төсөв батлагдвал хот дампуурна

2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Монгол улсын түүхэнд байгаагүй ийм төсөл өргөн барьсанд гайхаж байна. Жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотын хувьд ийм төсөв гаргасан нь бид өөрсдөө 330 тэрбум төгрөг гаргана гэсэн үг. Энэ бол боломжгүй зүйл юм. Хэрэв төсөв энэ хэвээр батлагдвал хот дампуурна.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлнэ" гэжээ. Уг төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ