МАН-ын хэсэг гишүүд бүлгэмтэй болжээ

Сүүлийн үед импортын буудайн асуудал олны анхаарлыг татаад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн дунд “Газар тариалангаа хамгаалах” бүлгэмтэй болжээ.
Уг бүлгэмд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нар багтаж байгаа аж. Тэдний эхний хийх тэмцэл нь ҮХААЯ-ны зөвшөөрлөөр орж ирсэн улаан буудайг зах зээлд нийлүүлэхгүй байх гэнэ.
Учиг нь уг улаан буудайн худалдаанд гарах юм бол тариаланчдын буудай борлуулалтын үйл ажиллагаа зогсоно гэж үзэж буй аж. Тиймээс ч энэ асуудлын талаар эцсийг нь хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ