Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Эл асуудлыг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Гэвч УИХ-ын гишүүдээс санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ