Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэнхуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газрын хооронд 2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Нийт 6.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэжээ. Уг төслийн үр дүнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга зэрэг Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаар эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирч Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 300 мянган иргэдэд үйлчлэх боломжтой болох гэнэ. Мөн уг төв нь бусад бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн төв эмнэлгүүдтэй телемедициний сүлжээгээр холбогдож, эмчилгээ, оношилгооны үр дүн сайжрах нөхцөл бүрдэх аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж хэлэлцсэний эцэст “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
Үүгээр УИХ-ын нэгдсэн хуралдаан завсарлаж14,00 цагт үргэлжлүүлэхээр болов.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ