Г.Батхүү сайд болохоос татгалзжээ

Засгийн газрын шинэ бүтэц олны анхаарлын төвд байгаа энэ үед хэн, хэн сайдаар томилогдох бол гэсэн хүлээлт үүсээд буй. Тухайлбал, УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүдийн нэрсийн таамаг жагсаалтад багтсан. Тэдний нэг бол Г.Батхүү. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдох нь тодорхой болсон гэх түүний хувьд “давхар дээл” өмсөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, сайд болохоос татгалзжээ. Ингэж шийдсэн шалтгаанаа тайлбарлахдаа УИХ-ын гишүүний ажлаа л сайн хийе, “давхар дээл”-тэй сайд болохгүй гэжээ. Салбараа сайн мэддэг, өмнө нь сайдын албыг хашиж байсан туршлагатай тэрбээр энэ удаа хууль тогтоох үүргээ сайн гүйцэтгэхээр шийдсэн бололтой.
Тэгэхээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад өөр хүн хүч үзэх нь тодорхой болжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ