Ц.Нямдорж: Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ

УИХ-ын Төрийн хорооны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд өөрдийн санал шүүмжлэлийг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сайд нарын асуудлаа хурдан оруулж ирэхийг, А.Бакей гишүүнийг санал хураалтаа эхлүүлэхийг шаардсан юм. Тэрээр "Засгийн газрын бүтцийн асуудлыг өнгөрсөн хоёр дахь өдөр шийдчих бүрэн боломжтой байсан. Элдэв хувийн болон фракцийн ашиг сонирхлоос болж засгийн ажлыг хойш тавьж болохгүй. Монгол төрд ил далд шантааж хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг” хэмээжээ. Мөн тэрээр бид төрийн төлөө тангараг өргөснөөс хэн нэгэнд өргөөгүй. Үүнийгээ УИХ-ын гишүүдийг ухамсарлах хэрэгтэйг дурьджээ.
Энэ үгний хариуд А.Бакей гишүүн түүнд хандан "Алга ташилт өгмөөр үг хэллээ. Төсөв хэлэлцэх үе тулсан үед сайд нарын томилгооны асуудлыг яаралтай оруулж ирэх ёстой"-г хэлсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ