Оюутолгойн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Оюутолгойд ногдуулсан байсан 130 сая ам.долларын татвараас 30 сая долларыг нь авахаар болсон нь 184 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагч нарт үлдээсэн хэрэг болсон.

Энэ мөнгөөр цалин, тэтгэврийг нэмэх боломж байсан хэмээн мэдэгдээд буй. Мөн энэ талаарх материалтай танилцахыг хүсч татварынханд хандахад “нууц асуудал” хэмээн халгаагаагүй тухай хэлж байгаа юм.

Харин Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Хуулийн хүрээнд асуудлыг тавих ёстой. Татварынхны хувьд Оюутолгойг татвараас чөлөөлсөн юм биш. Ингэх ч эрх мэдэл байхгүй” хэмээн эрс няцаалаа.

Тэгвэл энэ долоо хоногт дээрх асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, эдийн засагчид ч оролцож болно гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ