Сайд нар тодорлоо

Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс тодорхой боллоо. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон,Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Энэ асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд УИХ дахь намын бүлгийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ