“Засгийн газар хяналтаас гарлаа” гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Тэд “Засгийн газар хяналтаас гарчихсан ийм байдалтай байж болохгүй. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахаас өмнө нарийн судлах, ярих зүйл бий. Биднийг ажлын хэсэг гаргая гэхэд АН-ынхан дургүйцдэг. Гэвч бид энэ талаар Эдийн засгийн байгын хороон дээр ажлын хэсэг гаргах болно. Ерөнхий сайд энэ долоо хоногт “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийнэ. Гэхдээ МАН-ын бүлгээс энэ мэдээлэлтэй холбогдуулж шаардлага тавина. Учир нь 1.5 тэрбум ам.долларын бондыг ямар нөхцлөөр хэнээс авсан гэдгээ мэдэгдэхгүй байгаа. Энэ талаар одоо болтол мэдээлэл өгөхгүй байгаа нь цаанаа но байгаа хэрэг. Тиймээс шаардлага тавьж, болохгүй бол нийгмийн асуудал болгон тавина” гэсэн юм. Харин МАН-ын бүлгээс өгсөн мэдээллээр “Чингис бонд”-ын хүү болох 35 тэрбум төгрөгийг монголчууд ирэх зургадугаар сард төлөх юм байна. Нөгөөтэйгүүр МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, сум, дүүргийн тойргийн хороог байгуулсан ч түүнд ажиллах хүний 80 хувь нь АН-ынхан байгаа нь тэгш бус. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд зарчмын хувьд хандаж, мэдээлэл сонсох болно гэлээ.

www.nam.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ